2023.03.10
"Байгаль орчны зөвлөл"-ийг сэргээн байгуулж анхны хурлаа хийлээ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл хүссэн өргөдөл, гомдлыг хэлэлцлээ.
Хуулийн хүрээнд 2023 оны газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй, нөхөн сэргээлт хийгээгүй, гээд дурдаад байвал маш олон учир дутагдалтай асуудлууд байна. Өнгөрсөн жил хариуцсан агентлагийн дарга асан зөвлөлийг татан буулгаж улмаар хуулийн хүрээнд бус өргөдөл авч шийдвэр гаргах гэж байсан явдал нь өөрөө хууль бус юм.
Иргэд, аж ахуйн нэгжүүдийг чирэгдүүлэлгүй, хуулийн хүрээнд шуурхай ажиллахыг "Нийслэлийн байгаль орчны газар"-т зөвлөлөөс даалгаж зөвлөн туслах, шаардлагатай тохиолдолд хяналт тавин ажиллах юм.