С.Бямбацогт 2018.05.21 | Телевиз: TV9

Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс спортын наадам зохион байгуулсан байна

Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс 9 дэх жилдээ спортын наадам зохиож байна. Энэхүү наадам нь сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр боллоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:  Ховд аймаг Улаанбаатар хотоос 1500 гаруй кл алслагдсан тул ах дүү, найз нөхөдтэйгээ тэр болгон очиж, уулзаж амждаггүй. Тиймээс Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ дунд энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Тус тэмцээнд  82 багийн 2000 орчим тамирчин оролцож байна.