Ц.Гарамжав 2018.05.24 | Сайт: Vip76.mn

Ц.Гарамжав: Шударга, зөвийн төлөө элч нар шиг ажиллаарай

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 

Үндсэн хуулийн цэц бол ард түмэн, аж ахуй нэгжүүдэд шударга ёс тогтоох элч нар байх ёстой. Цэцэд байгаа одоогийн гишүүд хууль эрхзүйн чиглэлээр мэргэшсэн хүмүүс байдаг.Миний хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Г.Туулхүүг гуатай уулзаж байсан. Ташударга бус байдлыг дэмжиж байсан. Ингэж болохгүй. Шударга байх ёстой. Хууль зүйн ухааны мэргэжилтэй, хуулиа хэрэгжүүлдэг элч нар байж сайн ажиллах ёстой. Нийгмийн харилцаанд зохисгүй харилцаа үүсгэж байгаа, нийгмийн гажуудлыг засахын төлөө элч нар шиг ажиллаарай. Та бүхэнд туршлага байгаа учраас цэцийн үйл ажиллагааг зөв замаар нь явахад чиглүүлээрэй. Хүн алддаг гэхдээ, алдсан алдаагаа битгий давтаарай.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа