Содбаатар.Я 2018.05.25 | Сайт: Vip76.mn

Я.Содбаатар: Хүүхдээр улстөр хийдгээ болих хэрэгтэй

Өнөөдөр /2018.05.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

Хүүхдээр улстөр хийдгээ болих хэрэгтэй. Хүүхдийн мөнгөний түүхийг ард түмэн мартаагүй. Социализмын үеэс эхэлсэн.Үе үеийн Засгийн газар өгдөг байсан. Хүүхдэд хайртай гэж дуугараад байсан гишүүд хүүхдүүдийн мөнгийг 60 хувьд нь өгч байсан. Харин өнөөдөр ингэж ярьж болохгүй. Хүн бүр хүүхдэдээ мөнгө өгөхийг дэмжиж байгаа. Ардчилсан намын үед эдийн засгийн хямралд орсон. үүний үр дагвараар хүүхдүүдэд бүгдэд нь өгч чадахгүй байна. Энэ удаа улс орны бодит байдал дээр тулгуурлаад хүүхдүүдийн 80 хувьд өгөхөөр болсон. Үүнийг улстөржүүлж болохгүй. Монголчуудын зарим нь хүүхдийн мөнгөний 20,000-ийг авахгүйгээр амьдарч болж байгаа. Цаашдаа эдийн засаг боломжтой болгож, олон ажил хийхээр төлөвлөж байгаа.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Судалгааг тогтоол батлагдсанаас хойш богино хугацаанд хийх боломж бий гэж харж байгаа.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn