Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн, эцсийн хэлэлцүүлэгийг хийлээ. УИХ-ын гишүүн М.Билэгт: 2012-2016 онд Манай улс маш их зээл гаднаас авсан. Эдийн засаг хямралд орсон. Ажилгүйдэл нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэл бараг зогссон. Тэгээд МАН 65 суудал авч, эдийн засаг сэргэсэн. Олсон мөнгөө өр төлбөртөө өгч байгаа. Энэ тогтоолын төслийг батлахгүй бол асуудал үүснэ. Буцаад 60 хувь дээрээ очих магадлалтай. Дараа дараагийн шат дараатайгаар арга хэмжээ аваад хүүхэд бүрт 100 хувь өгөх боломжтой. Цаашдаа ЕБС-ийн дотуур байранд тавих хөрөнгө оруулалтаа бодлогоор дэмжих шаардлага байна. Энэ болгоныг харж үзэх хэрэгтэй.
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн, эцсийн хэлэлцүүлэгийг хийлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтандаа хүрэх хэрэгтэй. Хүүхдүүддээ 10 хувь олгох ёстой. Гэхдээ хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 10 орчим хувь авдаггүй юм байна лээ. Ойрын хугацаанд энэ асуудлаа шийдэж. Боломж байвал мөнгийн нэмэгдүүлэх талаар Монголын төр ажиллах ёстой. Хүүхдийн мөнгө авч байгаа хүмүүс ажил хийх сонирхолгүй байгаа гэсэн мэдээлэлтэй санал нийлэхгүй байна.Төрийн эрх мэдлээр хэт хөрөнгөжиж байгаа хүмүүсийн хандлага нийгэмд сөргөөр нөлөөлж байгаа. Томоохон орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, тэгш хуваарилалт явуулах хэрэгтэй байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарах ёстой.Хуурай лоозон одоо хэрэггүй.
Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн, эцсийн хэлэлцүүлэгийг хийлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ард түмэндээ 18 тэрбум төгрөг өгөхөөс яагаад татгалзав аа. Хэний хүүхэд болж төрсөн нь хамаагүй, албан ёсоор авах ёстой. Дэлхийн бусад орнууд өгдөг . Ялгавартай оруулж ирж байгаад харамсаж байна. 18 тэрбум төгрөг нэг байшингийн мөнгө юм байна лээ. Тэр байтугай мөнгө идсэн л байдаг ш дээ. Сошиалаар хүүхдийг ашиглахгүй, хүүхдүүдээ хайрлаарай. Үлдсэн 20 хувийг ямар үндэслэлээр хасаад байна вэ? Ажлын хэсэн: Байнгын хороон дээр хэлэлцэхэд гишүүдээс тантай адил саналтай гишүүд байсан. Гэхдээ санал хураахад хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно гэдэгтэй санал нэгдсэн.
Өнөөдөр /2018.05.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр: УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Ж.Мөнхбат, Ч.Улаан, Ж.Батзандан нарын гишүүд хүүхдийн мөнгийг 100 хувь хүүхдүүдэд өгөх хэрэгтэй гэсэн байр суурин дээр саналаа хэлсэн. Мөн 65 бүлэг нэг санаа зорилготой байх ёстой. Эдийн засгийн боломж нөхцөлөө харж шийдвэр гаргах ёстой гэсэн гишүүд ч цөөнгүй байсан юм.
Өнөөдөр /2018.05.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал дээр УИХ-ын гишүүн Ж. Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү нар санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрт мөнгө өгнө гэсэн. Би энэ байр суурин дээр хэвээрээ байгаа. Өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн хүүхэд бүрт мөнгө өгөх боломж байгаа. Ч.Хүрэлбаатар сайд таны алдаатай гаргасан шийдвэрийн үр дагвар гарч байгаа шүү. Засгийн газрын гишүүд хүний үгийг сонсох хэрэгтэй.Сангийн сайдаа та бүлгийн шийдвэрийн эсрэг кноп дарж байсан. Би бол хүүхдүүдийн төлөө бүлгийн эсрэг дуугарч байна. Сангийн сайдаа таньд 20,000 төгрөг хэрэггүй байж болно. Гэхдээ наад мөнгөөр чинь амьдарч байгаа олон хүмүүс байна. Үүнийг дэмжээд өгөөч. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд өгөх ёстой гэсэн байр суурин дээр байгаа. Бидний энэ мөрийн хөтөлбөр дээр тодорхой байгаа. Амласан амлалтаа биелүүлээч ээ гэсэн байр суурьтай байна Хүүхдийн мөнгөөр дамжуулж орлогоо бүрдүүлж байгаа олон айл бий. Хүүхдүүдээ бодох хэрэгтэй. Арван жил хэрэгжсэн энэ бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй. Намын үзэл битгий гаргаарай. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Судалгаа гэж яриад байгаа. Хүүхдүүдийн 20 хувь баян, 80 хувь нь ядуу гэж хүүхдүүдээ ялгаварлаж болохгүй ш дээ. Авч байгаа цалин 2 сая төгрөг боловч авч байгаа цалин нь амьдралд хүрэхгүй олон хүн байна ш дээ. Би тэр 20,000 төгрөгийг авмаар байна. Та нарын унаж байгаа машинууд хэрээсээ хэтэрсэн шүү.