Н.Амарзаяа 2018.05.30 | Vip76.mn

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхийн мөнгөн тэтгэмж олгох тухай хууль эцэслэн батлагдлаа

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхийн мөнгөн тэтгэмж олгох тухай хууль эцэслэн батлагдлаа

Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын ХҮҮХЭД БҮРТ хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн ХАМРАХ ХҮРЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ талаар цаашид авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгтгэсэн төслийг хэлэлцэж, баталлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар 228 мянга орчим хүүхдэд хорин мянган төгрөгийн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс нэмж олгох юм.

Эцийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Амарзаяа танилцууллаа.

ТБХ 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Хууль санаачлагчдын өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн үзэл баримтлалуудыг алдагдуулахгүйгээр боловсруулсан нэгтгэсэн төсөл нь 3 заалттай бөгөөд 2 дахь нь 5 дэд заалтаас бүрджээ.

Төслийн 1 дэх заалтад: Өрхийн мэдээллийн нэгдсэн санд өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувь, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгох тухай

2 дахь заалтад: 1.Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах асуудлын талаар

3 дахь заалтад: Монгол Улсын Их Хурлын 2016 оны 64-р тогтоолыг хүчингүй болгох тухай Засгийн газарт даалгах тухай үзжээ.