Б.Энх-Амгалан 2018.06.12 | Vip76.mn

Ахмадын болон Түрээсийн орон сууцанд Засаг дарга нарт байр олгосон зөрчил илэрчээ

Ахмадын болон Түрээсийн орон сууцанд Засаг дарга нарт байр олгосон зөрчил илэрчээ
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Өнөөдөр /2018.06.12/  Өргөдлийн байнгын хорооны хурлаар Ахмадын болон түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсож байна.

Тус байнгын хороонд ирсэн өргөдөл, гомдлын дагуу  “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ажилласан билээ. Тэрээр ажлын хэсгийн тайланг танилцууллаа. М.Билэгт, Ц.Гарамжав, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат нар ажлын хэсэгт орж ажилласан байна.


Ажлын хэсэг нийт 4 удаа хуралдаж, 5 сарын 10-ны өдөр Буянт-Ухаа 2 цогцолбор дээр ажлын хэсэг очиж ажиллан, дараах зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.

  1. БХБЯ-наас орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа гаргасан боловч иргэдийн орон суцанд хамрагдах нэгдсэн мэдээллийн сан одоогоор байхгүй байна.

  2. Иргэдийн орон сууц, түрээсийн орон сууцыг худалдан авах зорилго бүхий орон сууцны үндэсний хөтөлбөр боловсруулах зайлшгүй шаардлага хэрэгцээ байна.

  3. Иргэдийн ахмадын болон түрээсийн эрэлт хэрэгцээтэй уялдан гэр хорооллын дахин төлөвлөлт, дахин барилгажуулалт, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгын засвар үйлчилгээ бусад асуудлыг цогцоор шийдэх шаардлагатай гэж Ажлын хэсгийн гишүүд үзлээ.

  4. Буянт-Ухаа-1 хороололд хорооны засаг дарга нарт байр олгосон, Буянт-Ухаа-2 хорооллын 1600 айлын орон сууцанд Нийслэлийн засаг даргын захирамжаар 15 иргэнд байр олгосон. Албан ёсны шийдвэргүйгээр 79 иргэнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 962 айлын орон сууцыг иргэдэд нээлттэй худалдан борлуулсан. Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит газартай гэрээ байгуулаагүй, хувь иргэнтэй гэрээ байгуулж, давхар түрээслэж байгаа зэрэг зөрчил дутагдлууд байна.

  5. Шалгалтын явцад Буянт-Ухаа 2 хорооллын 1620 айлын орон сууцанд авто машины зогсоол, ус зайлуулах хоолой, авто машины граж, гэрэлтүүлэг, камержуулалт, СӨХ-ийн асуудал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээг цогццор шийдвэрлээгүй зөрчлүүд гарсан.

  6. Буянт-Ухаа 2 хороооллын төслийн хүрээнд төрийн орон сууцны корпораци, төрийн өмчит үйлдвэрийн захирал CHC компанитай 2014 онд байгуулсан гэрээний дагуу 7 давхар 400 авто машины нэгдсэн гражын барилга угсралтын ажил дөнгөж 31 хувьтай хийгдсэн байна.

  7. Иргэдийн түрээсийн орон сууцаа өөрийн эзэмшилд авах хүсэлтийн дагуу холбогдох журмуудад өөрчлөлт оруулах шаардлагатай зэрэг зөрчил дутагдалд ажлын хэсэг анхаарч ажиллаа.

Ажлын хэсэг түрээсийн орон сууцны босго өндөр байна, иргэдэд мэдээлэл хүрэх нь хомс байна, олон шат дамжлагатай байна, нэгдмэл удирдлагагүй байна, хүнд суртал ихтэй байна гэдэг гэдэг иргэдийн шүүмжлэл дээр тулгуурлан Өргөдлийн байнгын хорооны тогтоолд тусгах дараах саналууд гаргажээ.

  1. Мэдээлийн нэгдсэн сан бий болгох

  2. Иргэдээс орон сууцаа хувьчилж авах сонирхолтой байгаа зарим иргэдийн асуудлыг анхаарч үзэж, журмандаа өөрчлөлт оруулах

  3. Ахмадын болон түрээсийн орон сууцанд орсон хүмүүсийн судалгааг үнэн зөвөөр гаргаж, зорилтот бүлэгт чиглүүлэх

  4. Дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн асуудлыг тогтоолд тусгах, иргэдийг хохироосон ажил, албан тушаалтанд хариуцлага тооцох,

  5. Ипотекийн 8 хувь байхгүй бол дахин төлөвлөлтийн ажилд компаниуд орохгүй айх магадлал өндөр чраас энэ асуудлаар Засийн газарт үүрэг, чиглэл өгсөн заалт тусгах

  6. Улсын төсөвт суулгах санхүүжилтийн асуудал, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх асуудалд Санийн сайдад үүрэг, чиглэл өгөх

  7. Ус зайлуулах хоолой, авто маины зогсоол, гараж, граж, гэрэлтүүлэг, камержуулалт, СӨХ-ийн асуудал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нэг цэгийн үйлилгээ зэргийг тогтоолын төсөлд тусгах саналтай байна.