Ц.Гарамжав 2018.06.14 | Vip76.mn

Ц.Гарамжав: Ажлын байр бий болгож байгаа ААН-үүд дээр ОНЦГОЙ бодлого барих цаг нь болсон

Ц.Гарамжав: Ажлын байр бий болгож байгаа ААН-үүд  дээр ОНЦГОЙ бодлого барих цаг нь болсон

УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас нилээд хэдэн асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, 

Татвар гэдэг бол хүчээр биш, дарамтаар бус аль болох иргэдийнхээ ухамсар, сайн дур дээр үндэслэсэн , боломжийг нь тооцсон байх ёстой л доо. Гэхдээ энэ багц хуулийн төслүүд дээр татварын бодлогыг цогц байдлаар авч үзсэн байна.Урьд өмнө нь байгаагүй ААН-ын орлогын босгыг3 тэрбум байсныг 6 тэр бум болгож өгсөн байна.Шинэ технологи инновациыг нэвтрүүлсэн аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлт эдлүүлэхээр тусгасан байна. ЖДҮ-д орлогын албан татвар 90 хүртэлх хувиар чөлөөлөхөөр заасан зэрэг дэвшилтэд заалтууд орж ирсэн байна. Ер нь татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх дээр ямар бодлого оруулсан бэ?

Мөн хөрөнгө оруулалтын бодлого дээр өнөөдөр зөрчилтэй байгаа, уялдаа холбоогүй байгаа хуулийн уялдаа холбоогүй байдал дээр ямар заалт оруулж ирсэн вэ? Тухайлбал Хөрөнгө оруулалтын хууль Татварын хуультайгаа зөрчилтэй байгаа. Үүнд олон аж ахуй нэгжүүд шүүх дээр яваа. Мөн ААН-үүд ажлын байр бий болгож байгаа дээр ямар дэмжлэг байгаа вэ? Үүн дээр онцгой бодлого гаргах цаг болсон гэж бодож байна. 

Татварын байгууллагын эрх хэмжээ, бүтэц зохион байгуулалтын тал дээр ямар өөрчлөлт оруулах вэ?

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өглөө.