УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "ААН-ийн орлогын албан татварын хуультай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагч компаниуд шууд хөрөнгө оруулах биш өндөр хүүтэй зээл нийлүүлж хүүг хүүлэх байдлыг хуулиар дэмжиж 5 хувийн татвартай болгосон. 5 жилийн өмнө л энэ асөуудлыг бид эсэргүүцдэг байсан. Тухайн үед Оюутолгойн гэрээ буруу явлаа гэдгийг хэлж байсан. 34%-ийн тухайд УИХ-аас тогтоол гаргахдаа татвар, ногдол ашгийг урьдчилж тооцож авах шийдвэр гаргасан. Тухайн үед их мөнгө аваад л байсан. Гэтэл тэр нь асар их өндөр хүүтэй мөнгө байсан. Үндэстэн дамнасан корпорациуд ийм байдлаар тухайн улсыг дахин өндийхгүй болтол өндөр хүүтэй зээл өгч ашгаас татвар төлдөггүй байдал олон бий. Өмнө нь ч АНУ-ын компани ийм байдлаар хандсан. Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг ажиллаад дүгнэлт гаргасан. Ерөнхийлөгчийн хоригт хэлсэн зүйлс шалгалтаар харагдсан. Одоо дүгнэлтийг байнгын хороод хэлэлцэх, арга хэмжээ авах ёстой."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаанаар Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "УИХ-ын 2 байнгын хорооноос Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэж дүгнэлт гаргасан байна. Оюутолгой 5 хувийн татвар төлдөг. Эрдэнэт 17 хувийн ашгийн татвар төлдөг. Эрдэнэт Оюутолгойгоос 3 дахин борлуулалт хийдэг хэрнээ 3 дахин их татвар төлж болохгүй гэдгийг байнгын хороод зөвшөөрөөд байна гэж ойлгож болох уу? Эрдэнэтийг өндөр татвар төл гээд Оюутолгойг бага төл гээд байгаа нь ямар учиртай вэ? Үндэстэн дамнасан корпорациудад сөгдөн мөргөсөн байна л даа. Би татвар төсөв, мөнгө сайн мэдэхгүй. Ерөнхийд нь харахад тэгэж ойлгогдоод байна. Шүүхээр эцэслэн шийдээгүй байхад хөрөнгийг нь битүүмжилнэ, хураана гэж юу яриад байна вэ? 50 саяас доош орлоготой бол хөнгөлөлттэй хэрнээ хол байхаар 50 хувь хөнгөлнө, ойр байвал 90 хувь төлнө гэж байгаа нь ямар учиртай вэ? Ерөнхийлөгчийн хоригийг харахаар зөв л зүйлсийг хэлсэн байна. Гэтэл яагаад хоригийг хүлээж авахгүй гээд байгаа юм бэ? Ерөнхийлөгч болохоор тэр үү? бодлого нь буруу болоод хүлээж авахгүй байгаа юм уу? Мөн Татварыг алагчлан авч байна. Ялангуяа банкны ашгийг жирийн иргэний ашгаас багаар тооцож татвар авч байна гэдэг үнэн. Хэрвээ ийм бол банк нь иргэдэд бага хүүтэй зээл өг л дөө. Энэ хориг их тодорхой юман дээр тавигдсан байхад яагаад хүлээж авахгүй байгаа юм бэ?"
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.21/ үдээс хойших хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Шинэ татвар бий болгосон зүйл байхгүй. Хуульд байгаа 29 төрдийн татвар өмнөх хуульд байсан. Авагддаг болон авагддаггүй. Татварын тогтоох нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Хувь хэмжээг УИХ, Засгийн газар болон Аймаг орон нутгийн иргэдийн хуралд тогтоох эрх бий. Цаашид энэ татваруудыг сэргээж байгаа нь орон нутагт эрх шилжүүлж, орлогыг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилготой юм.”
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.21/ үдээс хойших хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: “Татварын нэр төрөлтэй холбоотой асуумаар байна. Хуульд малын тоо толгойн татвар гэж орж ирсэн байна. Энэ шинэ татвар уу? эсвэл өөр төрлийн татварын нэршлийг өөрчилж байна уу, МАН-ын мөрийн хөтөлбөрт шинэ төрлийн татвар бий болгохгүй гэсэн. Өмнө нь байсан малын хөлийн татварыг ингэж тодорхойлж байгаа юм уу? Үүний ойлголтын зөрүүг нэгтгэж өгнө үү? Хэрвээ тийм бол дагаад олон асуудал үүсэх учраас хэлэлцэх ёстой байна.”
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.03.21/ үдээс хойших хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Татвар төлөгчдөд хохиролтой заалтыг анхаарч үзээрэй. Хуулийг буцааж хэрэглэхгүй гэсэн зарчим бий. Татварын бусад хуульд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол тухайн асуудлыг илүү нарийвчилсан хуулийн, хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж байгаа. Тиймээс энэ хуульд тухайн асуудлыг хүндрүүлэх нөхцөлгүйгээр хэрэглэх бололцоо олгох ёстой. Тиймээс санал хураалтыг хойшлуулах хэрэгтэй байна.”