УИХ-ын чуулган /2025.12.31/-ний өдөр отгон намрын чуулганаа хийлээ. Энэ үеэр Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийг яаралтай горимоор хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн. Үүнтэй холбоотой яаруу, сандруу орж ирсэн энэ хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийллээ.Засгийн газар УИХ-ыг яаж хардаг хандлага энд харагдаад байгаа юм. Гурван сайд нь гурвуулаа дэс дараагаар үг хэлээд, УИХ-ыг Засгийн газрын хуулийн хэлтэс шиг бодоод, та нар ингэж ажиллах ёстой гэж тулгаж байгаа юм шиг. Та нар өөрсдөө ажлаа сайн хийгээд арай эртхэн энэ хуулиа өргөн барьчихсан бол ийм асуудал өрнөхгүй. 12 сарын 30-ний өдөр өргөн бариад 31 ний өдөр гишүүдэд материал нь тараагүй, яг өнөө өглөө энэ материал чинь тарж ирж байна. Байнгын хороо нь хуралдаагүй, яаралтайгаар үйлчлэх гээд хугацаа нь 2027 оны 1 сарын 1 буюу жилийн дараа үйлчлнэ гэж байгаа. Ард түмний нуруун дээрээс татварыг нь хөнгөлье, татварын дарамт ихтэй байна гэж байгаа бол жилийн өмнө өргөн барьчихсан Б.Пүрэвдорж гишүүн болон бусад гишүүний өргөн барьчихсан Нэмүү өртгийн татвартай холбоотой хууль тогтоомжийг яагаад УИХ-аар одоо хүртэл хэлэлцэхгүй байгаа юм. Үзэл баримтлал нь 10%-ийн татварыг 5 болгочихъё, 2 нь хэвээрээ байж байг. Уул уурхайгаас бусад бизнес дээр жоохон ч гэсэн нурууг нь тэнийлгээд өгье гэдэг хууль аль эрт өргөн барьсан. Гэтэл Засгийн газар одоо хүртэл дэмжихгүй, эрх баригч бүлэг урагш нь алхуулахгүй байгаа. Гэтэл яг өөрсдийнхөө пи арыг хийх сэдэв дээр гүйж орж ирчхээд, УИХ-ыг нэг хоногийн дотор шийдвэр гаргаад өг гэж байгаа юм шиг бүр тулалдаж байна.Тамгын газраас асуумаар байгаа юм. Хэлэлцэх эсэхийг яаралтай журмаар хэлэлцдэг Дэг байдаг юм уу? Яаралтай журмаар гэвэл хуулийг бүтнээр нь хэлэлцэх дэг байгаа. УИХ-ыг хүссэнээр нь бос гэвэл босож байдаг, суу гэвэл сууж байдаг ардаа гоё ПИ АР худалдаа хийж болохгүй. Үнэхээр ард түмний нуруун дээрээс татварыг нь багасгах гэж байгаа бол ээлжит бусаа зарлаж болно. АН-ын бүлэг дээр үүнийг хэлэлцэж ч чадахгүй байна. "Бушуу туулай борвиндоо баастай" гэдэг. Харин ажил хэрэгч санал гаргаад, УИХ-ыг тулгах биш бүлгүүдтэйгээ ярилцаад, ажил хэрэгч санал гаргаж ийм асуудал байгаа юм гээд ярилцвал ойлгож болно. Шөнө нь унтаад, өөрсдөө дотроо ханцуй дотроо юм ярьчхаад, өглөө нь босож ирээд гэнэт сэрсэн юм шиг. Бусдыгаа тулгаад энэ тулгалтад орохгүй бол та нар ард түмний эсрэг байгаа гэж Пи ар хийх гэж байгаа юм уу. Татвараас нь хөнгөлөхийг дэмжихгүй эсэргүүцээд байгаа юм гэж ирэх сарын хугацаанд ярих гэж байгаа юм уу. Ийм гэнэн тэнэг муйхар байж болохгүй. УИХ харилцан ярилцаж, ойлголцож, нэгдсэн бодлого дээр нам харгалзахгүйгээр урагшаа алхах гэж оролддог болохоос биш, нэг хэсэг нь өглөө босгоод нэг юм санаж орж ирээд бусаддаа тулгалт хийгээд УИХ-ыг дарамталж байгаа юм шиг ийм арга барилаар ажиллаж болохгүй. Өнөөдөр УИХ-ын чуулган нээгдэхэд ЗГ-ын хурлыг хүлээж байна гээд бид зүгээр хийцгүй суулаа. Та нар УИХ-д жоохон хүндэтгэлтэй хандаач, УИХ чинь бас олон намын тогтолцоотой, олон намын төлөөлөл байгаа. Намын бүлгүүдтэйгээ хүндэтгэлтэй харандаач. энд. Байгаа. Төлөөлөгчдийн ард түмний сонгогдсон төлөөллийг хүндэтгэхгүй байгаа юм чинь. Гудамжинд гараад жүжиг тоглож байгаа.