2018.06.15

О.Содбилэг: Оюутолгойд зориулж тусгайлан хууль гаргаж болдог юмуу?

УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын  төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Солбилэг хуулийн төсөл гадны компаниудыг дэмжсэн хууль болсон уу? хэмээн Сангийн сайдаас асуусан юм.

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

О.Содбилэг: Нэгдүгээрт Оюутолгойд зориулж тусгайлан хууль гаргаж болдог юмуу? Энэ хуулийн хэлэлцүүлгийн өргөн хүрээнд зохион байгуулсан гээд байгаа ч гишүүдийн ярьж байгаагаас харж байхад гадаадын компаниудыг илүү харж үзсэн хуулийн төслийг манай дотоодын хэлэлцүүлгээр дэмжсэн юм шиг л яриад байх юм. Арай тийм баймааргүй юм. Яагаад ийм зөрүүтэй яригдаад байна вэ?

Улс төрийн хувьд ч энэ хууль чухал хууль. Намын мөрийн хөтөлбөртэй холбоотойгоор. Тэгэхэээр бүлгийн хурал дээр танилцуулаад, гишүүдээ мэдээлэлж болоогүй юмуу. Яагаад гэвэл гишүүд мэдээллийн зөрүүтэй байна.

Дотоодын ААН-үүд дотроо ялгаатай байгаа байдал байна. Тухайлбал, Банк санхүүгийн байгууллага гаднаас хөрөнгө оруулж ирвэл хөнгөлөлт эдлээд байгаа хэрнээ бусад ААН-үүд яагаад ийм хөнгөлөлт эдлэхгүй байгаа юм бэ. Яагаад банкуудад давуу тал олгож байгаа юм бэ?

ЖДҮ-ийг дэмжинэ, компаниудаа өсөж том болохыг дэмжинэ гэж Монголын төрийн бодлого олон жил ярьж байгаа ч энэ хууль насаараа жижиг байх ёстой мэтээр л байна шүү дээ. Яагаад ингэж байгаа юм бэ?