Татварын багц хуулийг батлах ёстой
2018.06.15

Татварын багц хуулийг батлах ёстой

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр орой 22.00 цаг хүртэл "татварын багц хууль"-иар хуралдсан. Татварын Ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, ААН-ын орлогын албан татварын тухай хууль гээд татварын багц хуулийн шинэчлэлийг Засгийн газраас өргөн бариад байгаа билээ. 

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр ААН-ын орлогын албан татварын хуульд дээр зарим гишүүд гадны хөрөнгө оруулалтад илт давуу тал олгосон төсөл болж гэсэн шүүмжлэл гарсан юм. 

Харин зарим гишүүд ажлын хэсэг байгуулаад, хуулиийн төслийг багцаар нь цааш хэлэлцээд явах хэрэгтэй гэсэн саналыг хэлж байсан байсан юм. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Батттөмөр

Энэ татварын багц хуулийг бид батлах ёстой. Цаг хугацаа багтахгүй бол хугацаагаа сунгаад  ч болов заавал батлах ёстой. Яагаад гэвэл 2019 оны төсвийг энэ хуулиар хийх ёстой. ЭЗБХ, ХЗБХ-оор хэлэлцэх ёстой гэдэг саналыг дэмжиж байна. Гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой асуудал байгаа бол засах ёстой, залруулах ёстой. Монгол улсын Үндэсний эрх ашигт нийцсэн хууль гаргах ёстой.  

Одоо мөрдөж байгаа хууль 11 жил мөрдсөн хууль. Энэ хуулийг ч бид 10 гаруй жил хэрэгжих боломжтой хууль батлах ёстой. Яг энэ утгаар нь бид энэ хуулийг олон талаас нь авч үзэх шаардлагатай.

Олон улсын татварын шинэлэг зарчмууд, бизнесийн таатай орчныг бий болгох, Эдийн засгийн өсөлтийг дэмжих, татварын бааз суурийг хадгалах, өргөжүүлэх гэх зэрэг маш олон талаа нь аваад үзвэл аятайхан уншигдаж байгаа заалтууд байгаа юм.

Зарим заалтууд хүн бүр ойлгохооргүй, мэргэжлийн хүмүүс ойлгохоор засах шаардлагатай заалтууд байна. Тиймээс энэ хууль дээр ажлын хэсэг гаргаад, батлах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Татварын багц хуулийн өөрчлөх нь зайлшгүй шаардлага байна. Мэдээж засах зүйл байна. Манай намын мөрийн хөтөлбөрт туссан,татвар нэмэхгүй, ААН-үүдийг дэмжих бодлого энэ хуульд орсон байна лээ.Тиймээс ажлын хэсэг гаргаад, хуулиа багцаар нь батлах хэрэгтэй. Улс орны ААН, ард түмнийхээ хөгжил дэвшлийг дэмжсэн хууль гаргах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтын тэнцвэртэйгээр дэмжсэн байх хэрэгтэй гэсэн саналтай байна.

Эцэст нь санал хураахад Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаахаар шийдвэрлэсэн юм.