Л.Болд 2018.06.14 | Vip76.mn

Л.Болд: Татварын хуулийг тал талдаа эргэлзээгүй, ойлголцож батлагдах ёстой

УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хуулийн талаар гадна, дотны аль аль талдаа нэгдсэн зөв ойлголттойгоор батлах хэрэгтэй гэдгийг онцолсон юм. 

Түүний хэлсэн үгийг хүргэж байна

Татварын багц хуулиудад нааштай, дэвшилттэй зүйл их байгаа. Тэгэхээр нөгөө талаасаа ухралттай зүйл байгаагаа ний нуугүй хэлээч. Хаана татвар нэмж байна, хаана хүнд суртал нэмэгдэж байна вэ?

Өмнө дөрөв аравын бодлого хэрэгжиж, дэлхийг шуугиулсан л даа. Энэ бодлогын үр ашгийг хэрхэн харж байгааг хэлээч. Одоо үүнийг өөрчлөснөөрөө ямар ахиц гарах, нөгөө талдаа дөрөв аравын бодлого хэрэгжихээс өмнө байсан хүнд суртал, авилгыг бий болгохгүй байх вэ гэдэг тэр торгон мэдрэмжийг суулгаж чадсан уу? Та бүхний итгэл үнэмшил ямар байна вэ?

Нэг ухралт гэхэд, уул уурхайтай холбоотой хөрөнгө оруулалтын орчинд ухралт ирнэ гэсэн зөвлөмж МБЗ-өөс ирсэн. Тиймээс гадны хөрөнгө оруулагчдад энэ хуулиа ойлгуулах хэрэгтэй. Тиймээс аль аль түвшиндээ зөв ойлголттой болох хэрэгтэй. Гарсны дараа ямар нэг асуудал үүсэхгүй байхад анхаараарай