2018.06.15

Ж.Мөнхбат: Монгол улсыг хүүгийн дарамтад хүлэгдсэн улс гэж нэрлэгдэх болсон

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад хандан Зээлийн хүүг бууруулах тал дээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо..

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

"Энэ бол Монгол улсын тулгамдсан гол сэдвийн нэг болсон. Монгол улсыг хүүгийн дарамтад хүлэгдсэн улс гэж нэрлэж байгаа шүү дээ. Монгол улсын Засгийн газар цаашид хүүгийн энэ дарамтаас салахын төлөө тууштай бөгөөд зоригтой бодлого барих хэрэгтэй. Сангийн сайдаас асуумаар байна. Таныг Сангийн сайдаар ажиллах үед хүү яг хэдэн хувьд хүрэх вэ? Бизнес эрхлэгч нарын хувьд хүүгийн дарамтаас гарах нэг гарц бол гадны банк орж ирэх явдал байгаа. Та Сангийн сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?"