Засгийн газар зээлийн хүүг бууруулах асуудал дээр ямар ажил хийж байна вэ?
Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад хандан Зээлийн хүүг бууруулах тал дээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.
Төв банкны тухай хуулийн 14-р зүйлд Монголбанк нь өөрийн зээл, үнэт цаасны хүү болон хямдруулалтын хувиар дамжуулан, банкны хүүгийн нэгдсэн бодлого явуулна, 11.3-т Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ хүүгийн нэгдсэн бодлого явуулах арга хэрэгсэл явуулж болно гэж тус тус заасан. Зээлийн хүүг бууруулах асуудал нь Монголбанкны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэдий ч Засгийн газраас Монголбанкны зохистой макро эдийн засгийн бодлогоор зээлийн хүүг бууруулах хүчин чармайлтыг дэмжин хамтран ажиллаж байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2017 оны 70-р тогтоолын 3-т зааснаар Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах үүргийг Засгийн газар,ү Монголбанк Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан. Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг боловрсуулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж санхүүгийн салбарын ажилчид, судлаачид, эдийн засагчдын дунд хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үр дүнд холбогдох мэргэжлийн байгууллагыг тусган зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023 баримт бичгийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулж ЭЗБХ-нд танилцуулсан.Энэхүү баримт бичгийг амжилттай хэрэгжүүлснээр 2023 оны төгсгөлд банкуудын зээлийн жигнэсэн дунджын хүүг одоогийн түвшнээс 5-7 нэгж хувиар буурах буюу манай улстай ижил орлогын түвшинтэй бусад орнуудын түвшинд хүрэн зорилтыг тавьсан болно.
Монголбанк Засгийн газраас зээлийн хүүг бууруулах үндсэн нөхцөл нь макро эдийн засгийн зохистой бодлого гэж үзэж байна. Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулах, Засгийн газрын санхүүгийн хөрөнгө, өрийн удирдлагын зүй зохистой зохицуулалтыг хийж, Монголбанкны мөнгөний бологын нөлөөллийг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн дотоод гадаад тэнцвэрийг хангах хүчин чармайлтыг дэмжин ажиллаа.