М.Билэгт 2018.06.21

М.Билэгт: Үр хойчиддоо газар нутгыг үлдээхийн тулд холбогдох хуулиудыг яаралтай горимоор оруулж ирэх ёстой байна

УИХ-ын гишүүн М.Билэгт

Улсын Их хурлын чуулганы хуралдаан эхэллээ. Гишүүд хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

УИХ-н гишүүн М.Билэгт: Улсын их хурлын чуулганаар хэлэлцэж байгаа асуудал бүхэн улс эх орны ашгийн төлөө байгаа гэхдээ том эрх ашгийг харгалзан түрүүнд нь  үзэж шийдвэрлэх нь зөв юмаа. Бид энэ хаваржингаа хүүхэд бидний хойч юм. Хүүхдийн мөнгийг бүгдэнд нь өгөх ёстой юм гэж хэлж байсан.

Энэ зөв. Бид үр хойчиддоо авч үлдэх ёстой зүйл бол газар нутаг юм. Тийм учраас газрын холбогдолтой хуулийг хамгийн түрүүнд оруулж ирж бай хэрэгтэй байна. Яамдууд нь анхаарч баймаар байна. Улсын их хуралд яаралтай горимоор орж ирдэг хуулиудад газрын тухай хуулиудыг оруулж ирж байх хэрэгтэй байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд