Ардчилал бол аль нэг нам хүчний өмч биш, Монголын ард түмний ололт
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд: С.Зоригийн хэрэгтэй холбоотой ажлын хэсэг гаргаад, дүгнэлтийг хэлэлцэж өгөөч
Эхний асуудал нь Ардчилсан хувьсгалын ахдагч нарын асуудал байгаа. Гишүүд дэмжих байх. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн өдөрлөг дээр ирж байна. Ардчилал бол аль нэг нам хүчний өмчлүүлэхийг больё, энэ бол Монголын ард түмний өөрсдийнх нь ололт болгож баярлах ёстой. Тиймээс энэ төслийг дэмжээд өгөөрэй.
Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас С.Зоригийн хэрэгтэй холбоотой ажлын хэсэг гаргаад, дүгнэлт гаргачихсан байгаа. Үдээс хойш Ерөнхий сайд мэдээлэл хийхгүй юм байна. Тэгэхээр энэ цаг дээр Хууль зүйн байнгын хороог хуралдуулж өгөөч. Үүний дараагаар олон ажлууд хийгдэх ёстой.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би бол Ардчилалд хайртай, ах нарыгаа хүндэтгэдэг
Хүүхдийн мөнгөө эхлээд шийдчихмээр байна. Энэ хуулийн төслийг батлахаас өмнө санал асуулга явуулмаар байна. Төслөөс харахад 1500 хүнд л тусламж үзүүлнэ гэж байгаа юм. Би бол 15 мянга, 150 мянган хүнд тусламж үзүүлж байж утгаа олох болов уу гэж бодож байна. Утгыг сайжруулаач, ардчиллын буянаар дарга болсон хүмүүс нь партизануудаа хаясны гайг бид нар үүрэх ёстой юмуу гэж хэлэхээр Ардчилал уруу нулимлаа, ардчиллын эсрэг байлаа буяныг нь чи эдэлж байгаа ш дээ гээд байх юм. Би бол Ардчилалд хайртай, ах нарыгаа хүндэтгэдэг. Гэхдээ энэ хуульд 1500 хүн л гээд ойр тойрныхоо хүнд ингэж халамж өгөх гэж байгааг дэвжихгүй байна.