Тэрбишдагва.Д 2018.06.21

Д.Тэрбишдагва: Засгийн газар хариуцлагатай ажил хэрэгч баймаар байна

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” хэлэлцэж байна.

Засгийн газраас оруулж ирж байгаа гүйцэтгэл гэж ойлгож байна. Өнөөдөр чинь хоёр Хүрэлбаатартай өдөр болж байх шиг байна. Энгээд харж байхад Санхүүтэй холбоотой Ч.Хүрэлбаатар сайд, аж ахуй нь Х.Баделхан сайд,  Хуультай холбоотой асуудлыг нь Н.Энхболд сайд Боловсрол шинжлэх ухаантай холбоотойг нь Ц.Цогзолмаа сайд гээд төлөөлөөд дөрвөн сайдтай болоод засгийн газар огцорчихвол дээр юм байна.

Хариуцлагатай ажил хэрэгч баймаар байна. 2017 оныг чинь бид жаахан хугацаатай оруулж ирээд ярилцах хэрэгтэй. Энэ төрийн албан хаагчдыг суулгачихсан явуулла л даа төрийн албан хаагч нар ажил ихтэй шүү дээ асуулт ч асуух эрхгүй ингэж суух хэрэг юу байна вэ?

2017 онд хийгдсэн тендэрийн асуудал ямар гарсан бэ? Би нэг СХД-т гурван километр зам тавих гэж 2 жил хөөцөлдөж байна. Нэг л их хүнд суртал яам тамгын газрууд нь чангаасаар байгаад 3 км төлөө би 2 жил хөөцөлдөж байна. Засгийн газраас 4 сайд орж ирээд төлөөлж болдог юм бол засгийн газар 4 сайдтай 1 ерөнхий сайдтай байхад болоо юм байна.