О.Баасанхүү 2018.06.29 | Vip76.mn

О.Баасанхүү: УИХ амрах гэж юунд нь яарах вэ дээ?

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдөр хуралдаад УИХ-ын энэ хаврын чуулган хаалтаа хийх юм. 

Чуулган хаалтаа хийж байгаатай холбогдуулан, хэлэлцэх асуудлууд нийлээд "овоороод" байгаа билээ. 

Гишүүдийн зүгээс чуулган хаахаас өмнө зайлшгүй хэлэлцэх шаардлагатай асуудал, төслүүд байгаагааг хурлдааны эхэнд УИХ-ын даргад сануулсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын даргын захирамжаар хэд хэдэн захирамж гаргасан. Тухайлбал, Эрдэнэт, Оюутолгой асуудлаар ажлын хэсгүүд гаргасан. Баахан хэлэлцсэн, баахан "сүржигнэсэн". Гэтэл одоо энэ ажлынхаа үр дүнг сонсохгүйгээр УИХ-ын чуулган завсарлаж байгаа юмаа. Тиймээс чуулганаас завсарлуулахаа юунд яарах вэ? энэ асуудлуудаа хэлэлцүүлье. Би амрах гэж юунд нь яарах вэ? маш ноцтой асуудлууд байна шүү дээ. Үүнийгээ хуралдаж хэлэлцье.  Тухайлбал, татварын хууль, зөрчлийн хууль, эрүүгийн хуулиуд байна шүү дээ.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn