Ё.Баатарбилэг 2018.06.29 | Vip76.mn

Ё.Баатарбилэг: Хүүхдийн хамгааллын чиглэлээр эрх зүйн зохицуулалтуудыг яаралтай оруулж ирээрэй Сайдаа

Өнөөдөр /2018.06.29/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүний "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаархи асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Өнөөдөр мэдээлэл сонсоод өнгөрөхгүй. Өнгөрсөн долоо хоног НББСШУ байнгын хороо дээр ярьсан. Тэгээд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхэд ажил эрчимжүүлэх бичиг явуулсан. Тэр зөвлөлд бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга байдаг. Тиймээс тодорхой хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа бол яаралтай оруулж ир. Гэр бүлийн хүчирхийлэл, эх хүүхдийн эрүүл мэндийн тухай гээд хуулиудаа оруулж ирээ. Мөн А.Ундраа гишүүний хэлсэн цахим орчин дахь гэмт хэрэг үнэхээр ноцтой болсон шүү. Тийм учраас хууль, эрхзүйн орчныг нь бүрдүүлэхэд анхаарч, намрын чуулганаар оруулж ирээрэй. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn