Л.Оюун-Эрдэнэ 2018.07.23 | TV5

Л.Оюун-Эрдэнэ: Ээлжит бус чуулганыг зарлахгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардлаа. Түүний саналыг дэмжиж 25 гишүүн гарын үсэг зурж, уг хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ. 60 тэрбумын хэрэг болон шийдэгдээгүй олон асуудлыг яаралтай хэлэлэцэх шаардлагатай гэж үзэж байна. Хуулийн хүрээнд ээлжит бус чуулганыг хийх ёстой. Хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандана хэмээн мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Ээлжит бус чуулган зарлахгүй бол УИХ-ын дарга гишүүдийн бүрэн эрхэд халдсан гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэц дээр очино. ХЗБХ дээр 19 гишүүн буюу  4-ний 1-ээр нээлттэй сонсгол хийхэд хугацаа байхгүй учраас өнөөдрийг хүртэл сунжирч байна. Өнөө маргаашгүй УИХ-ын даргын зөвлөл хуралдаж ээлижт бус чуулганыг зарлах болов уу гэж бодож байна. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn