Хүүхэд, багачууддаа сурлагын өндөр амжилт хүсэе
2018.09.01

Хүүхэд, багачууддаа сурлагын өндөр амжилт хүсэе

Эрдэм номын гэгээн үйлсийн эзэд багш сурган хүмүүжүүлэгч, болосвролын салбарын нийт албан хаагчид, сурагч та оюунлаг залуус та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье.

МАН-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын ажил боловсролын салбарт хийгдсээр байгаа. үүнээс өөрийн сонгогдсон тойрогт 2018 онд хийгдэж буй ажлуудаас дурдвал:

  • 53-р цэцэрлэгийн өргөтгөл
  • 53-р цэцэрлэгийн гаднах тоглоомын талбайн тохижилт, засвар
  • 67-р цэцэрлэгийн тохижилт, засвар
  • 52-р сургуулийн барилын өргөтгөл (320 суудал)
  • Сургууль, цэцэрлэг, орон сууцны хотхон дунд анхааруулах самбар байрлуулах
  • Сургууль, цэцэрлэг, орон сууцны хотхон дунд дахь гэрэлтүүлэгийн ажлууд хийгдэж эхнээсээ ашиглалтад орлоо.

Мөн түүнчлэн 1-р хорооны 24/1 болон 24/2 байрны дунд хүүхэд залуучуудын спорт тоглоомын талбайн иж бүрэн тохижилтын ажил дуусч сурагчдын чөлөөт цагаа ая тухтай орчинд өнгөрүүлэх боломж бүрдэж байна.

Улс орны ирээдүйг бүтээх хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх чухал ажлыг гар бие оролцон хийж яваа багш сурган хүмүүжүүлэгч нартаа, шинээр сургууль цэцэрлэгт элсэн орж буй хүүхэд багачууддаа, аав ээжүүддээ шинэ хичээлийн жилийн Эрдмийн баярын мэнд хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье