Ганбаатар.Ж 2018.10.01 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар олон улсын ахмадын баярыг тохиолдуулан тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг арга хэмжээнд 3500 орчим ахмад цугларч, UB Palace-ийн концертын их танхимд баяр хөөр дүүрэн нэг өдрийг өнгөрөөв.

Танхим дүүрэн ахмадууд цугларлаа

 Хүндэтгэлийн арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар үг хэлж, хаврын чуулганаар хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид тойрогтоо хийх ажлуудаа дэлгэрэнгүй тайлбарлалаа. Тухайлбал, Цагаан сарын уулзалтын үеэр тойргийнхоо иргэдэд амласан авто замын засварын ажлуудыг улсын, нийслэлийн болон өөрийн хөрөнгө оруулалтаар хийснээ товч дурдсан юм. Мөн 2019 онд иргэдээс хамгийн их хүсэлт ирж байгаа хороолол дундах замыг засч сайжруулахаа амлав.

Тэрээр: “Монгол Улсын хөгжлийн төлөө та бүхэнд амласан амлалтаа хэрэшгжүүлэхийн төлөө бүхий л боломж, бололцоогоо дайчлан ажиллана. Өнөө цагийн Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд та бүхэндээ ахмадын баярын мэндийг хүргэж, эрүүл эх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх бүтээн байгуулалтынхаа талаар ахмадууддаа танилцуулав.

Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын урилгаар Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн ирж лекц уншсан бөгөөд урлаг соёлын дуучид ирж, ая дууны мэндчилгээ өргөсөнд ахмадууд тун ч их баяртай байлаа.

Багачуул төрийн дуу дуулснаар урлагийн тоглолт эхэллээ

Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн лекц уншив

 Насаараа төрийн алба болон нийгмийн бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулаад, тэтгэвэртээ сууж байгаа ахмад настнууд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай уулзаж, үнэт сургаалиа хайрласан юм.

Ахмадуудад гарын бэлэг гардуулав

Тойргийнхоо ахмадуудад мэнд дэвшүүлэн, үнэт сургаалийг нь сонслоо