Ж.Ганбаатар гишүүн сурагчдыг ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, ЗОРИГТОЙ байхад ДЭМ өгнө
ЕБС-ын төгсөх ангийн сурагчдын сэтгэлгээ, бизнес санааг хөгжүүлэх зорилготойгоор УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Шилдэг бизнес төсөл” уралдааныг санаачлан, хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ жил “Шилдэг бизнес төсөл-2018” нэртэйгээ зохион байгуулж байгаа энэ уралдааны бүртгэл өнгөрсөн 7-ны өдөр хүртэл явагдсан.
Уралдаанд бүртгүүлсэн тэдгээр сурагчидтай өнөөдөр Ж.Ганбаатар гишүүн уулзаж, “Шилдэг бизнес төсөл-2018” уралдааны албан ёсны нээлтийг хийлээ.
“The Corporate Hotel and Convention Centre”-ийн концертын их танхимд болсон уулзалтад БГД-ын ЕБС-ын төгсөх ангийн 1000 гаруй сурагч ирж, танхимыг дүүргэсэн байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
“Би 1991 онд 18 настай 10-р ангиа төгсөж байсан. Төгсөх ангидаа өөртөө тийм ч итгэлтэй хүүхэд байгаагүй. Олон уралдаан тэмцээнд “энэ миний чадахгүй зүйл байна. Миний сонирхсон чиглэл биш байна” гэдэг шалтгаанаар хойш нь тавьдаг байлаа. Тиймээс өнөөдөр, маргааш мэргэжлээ сонгох гэж байгаа дүү нараа өөртөө итгэлтэй, зоригтой байхад нь жаахан ч гэсэн сэжүүр, урам өгье гэдэг үүднээс энэ уралдааныг санаачлах зохион байгуулж байна” гэлээ.
Ярилцлагыг Бизнесийн “Өрөг” нэвтрүүлгийн сэтгүүлч Б.Болорчимэг хөтлөн явуулсан бөгөөд Ж.Ганбаатар гишүүн өөрийн хүүхэд нас, мэргэжил сонголт, бас бизнесийн гараагаа хэрхэн эхлүүлж байсан тухай сонирхолтой ярилцлагыг хийсэн юм.
Сурагчдын дунд зохион байгуулагддаг уралдаан, тэмцээнүүд ихэвчлэн эсээ, зохион бичлэгийн уралдаан байхаас бизнес санааг дэмжсэн уралдаан зохион байгуулагдаж байгаагүй билээ. Харин Ж.Ганбаатар гишүүнийг хувьд хүүхдэд бизнес сэтгэлгээг багаас нь өгөх хамгийн чухал гэж үзсэн ажээ. Учир нь тэдгээр хүүхдүүд БҮТЭЭЛЧ МЭРГЭЖИЛ сонгож, цаашлаад БҮТЭЭГЧ НИЙГЭМ бий болно хэмээн харж байгаа юм.
Тэрээр, "Олон бүтээлч хүмүүс энэ танхим дотроос төрж гарна гэдэгт итгэж байна. Нөгөө талаасаа уралдаан оролцсоноор хүүхэд ядаж google -рүү ороод бизнес төсөл хэрхэн бичих вэ? гэдгийг хайна, бизнесийн хэд хэдэн санаа хайж олно, үүнд дээр энэ уралдааны нэг ач холбогдол оршиж байгаа” гэсэн юм.
Ж.Ганбаатар гишүүн өнөөгийн хүүхэд, залууст байх чадварын талаар “хурдтай шийдвэр гаргадаг, зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй байхад суралцах хэрэгтэй. Мөн хэл сурах хэрэгтэй. Ялангуяа англи хэлийг заавал сур. Энэ бол хэрэгцээ юм. Мөн компьютерын наад захын программ дээр өөрийгөө илэрхийлдэг чадвартай байх хэрэгтэй” гэв
БГД-ээс сонгогдсон УИХ-ын хувьд бизнес төслийг энэхүү уралдааны хоёр дах жилдээ тус дүүргийн бүх сургуулийн дунд зохион байгуулж байгаа бөгөөд цаашид нийтийг хамруулж зохион байгуулахыг зорьж байгаа аж.
Уралдааны нийт төсөв нь 52.300.000 бөгөөд үүний 35.750.000 нь шагнал санд багтаж байгаа юм. Төслийн материалыг 4 сарын 7-ныг хүртэл хүлээн авч, шилдэг төслийг шалгаруулна.
Ж.Ганбаатар гишүүн төсөлд оролцохоор танхим цугларсан хүүхдүүдэд хандан,
“Та бүхэн өөртэй итгэлтэй байгаарай. Өөртэй илтгэлтэй гэхээр илэн далангүй, шог хошиг байх биш юм. Бизнес төсөлд оролцоод нэг хуудас ч байсан хамаагүй төслөө уралдаанд өгөөрэй. Бизнесийн сайн санаа л байвал нэг эсвэл, 20, 200 хуудастай байх нь хамаагүй. Ямар ч байсан бичсэн бизнес төслөө өгөөрэй. Ингэхгүйгээр “бизнес төсөл гэдэг бол надаас хол сэдэв байна, эсвэл би бизнес төсөл бичиж чадахгүй байх” гэж өөрийгөө битгий голоорой. Энэ уралдаанд бизнес төслийн сэдэв хамаарахгүй. Та саран дээр байшин барина, нарыг том эвсэл жижиг болгох төсөл өгч болно. Эсвэл хоёр ширхэг талх, гар урлал, сувинер хийж, зарах төсөл ч байж болно. Та ямар ч бизнес төсөл бичиж болно. Тиймээс өөрийгөө голохгүйгээр, өөртэй итгэлтэйгээр төслөө бичээрэй” гэсэн юм.
Өнгөрсөн жил зохион байгуулсан “Шилдэг бизнес төсөл-2017” уралдаанд нийт 480 төсөл ирж байсан юм.