Хангайн бүсийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцаж санал хүсэлтийг нь сонслоо
2025.04.16

Хангайн бүсийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцаж санал хүсэлтийг нь сонслоо

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Хангайн бүсийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцаж санал хүсэлтийг нь сонслоо.

Тэрбээр, шинийг санаачлагч, бүтээлч хүмүүс юм. Малын сүүнээс гаргаж авсан уураг, эсгий гутал, хатааж бэлдсэн таван цул зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн байна. Хамгийн гол нь бүгд 100 хувь органик хүний биед сөрөг нөлөөгүй.

Дэд бүтцийг нь шийдээд өгвөл эдгээр жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн аймгаас тэлж хот руу цаашлаад дэлхийд ч гарах боломж харагдаж байна. Бүсийн хөгжил рүү хамтдаа зүтгэнэ ээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан