Баянгол дүүргийн багш нарын баярт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ оролцов
2018.10.05

Баянгол дүүргийн багш нарын баярт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ оролцов

 Ирээдүйд мэдлэг боловсролтой чадварлаг мэргэжилтэн болоход анхлан суурийг нь тавьдаг хүмүүс бол сургууль цэцэрлэгийн багш нар. Хүүхдийн суурь хүмүүжил төлөвшлийг тогтоох амаргүй ажилтай тэд өнөөдөр дүүргийнхээ багш нарын баярын хуралд оролцож байна.

Хурлаар өнгөрсөн оны ажлаа дүгнүүлэх, ирэх оны ажлаа төлөвлөх зэргээ ярилцлаа. Багш нарын баярын өдөр тохиож байгаа энэ өдөр багш нар ажил мэргэжлийнхээ сайхны дурслаа.

Багш бүр хүүхдийнхээ онцлог, мэдлэгийн түвшинг мэддэг. Түүндээ тохируулан заах аргаа өөрчилж зөв хүн байх талаас нь хичээн ажилладаг гэдгийг багш ярьж байна. 30 жилийн дараа ч ангийнхаа хүүхдийг таньж сайн сайхан явахад нь баярлаж, тааруу гундуу явахад санаа зовнин анхаарлаа хандуулж байдаг нь багш хүний онцлог гэж ахмад үеийн багш нар хэлж байна. Баярын хурлын үеэр Баянгол дүүргийн засаг дарга оролцож баяр хүргэлээ.

Баянгол дүүрэгт 40 гаруй мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байна.

Харин төрийн болон төрийн бус өмчийн 107 цэцэрлэгт 20 гаруй мянган хүүхэд суралцаж байна.