У.Хүрэлсүх 2018.10.10 | medee.mn

Сэлэнгэ аймагт ургац хураалт 46 хувьтай байна

Сэлэнгэ аймагт ургац хураалт 46 хувьтай байна

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийн тариалангийн бүс нутагт хийж буй томилолт Сэлэнгэ аймагт үргэлжилж байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 350 аж ахуйн нэгж, 150 иргэд 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж буй.

Жилд дунджаар 180 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй мян.га-д уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймагт ургац хураалт 46 хувьтай байгаа тухай аймгийн Засаг дарга Ш.Оргил танилцуулжээ.

Тус аймагт тулгамдаад буй асуудлын нэг нь дөрвөн сумын төвөөр дайран өнгөрдөг, "Будааны зам" хэмээх 110 гаруй км шороон зам болохыг хэллээ. Тариаланчдын будаа, тариа, ногоогоо тээвэрлэдэг энэ замыг засмал болгочихвол олон мянган ногоочин, тариаланч, өрхийн аж ахуй эрхлэгчдэд том дэмжлэг болох аж.

Түүнчлэн Сэлэнгэ аймаг Сэлэнгэ сортын төмс гаргаж авахаар зорьж байгаа юм байна. "Сэлэнгийн төмс гээд газар сайгүй худалдаалдаг. Гэтэл үнэн хэрэгтээ Сэлэнгийн сорт одоог хүртэл байхгүй. Тиймээс аймгийн зүгээс бодлогоор нэрийн сорт, брэнд гаргаж авахаар “Элит үр” компанитай хамтран ажиллаж байгаа ажээ.

П.УРНАА