2018.05.25

Агрономич мэргэжлийн хүмүүс дутмаг байна

Агрономич мэргэжлийн хүмүүс дутмаг байна хэмээн тариаланчид хэлж байна. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг байр сууриа илэрхийллээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг : Хөдөө аж ахуйн боловсон хүчин бэлтгэх асуудлыг яам бодлогодоо тусгана. Өмнө нь яам тус боловсон хүчнийг захиалгаар бэлддэг байсан. Энэ системээр явахгүй бол боловсон хүчний бодлого алдагдаж байна. Тариаланчид ХААИС салбар яамныхаа дэргэд байх хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлж байна. Энэ бол их зөв. Тиймээс шийдэх талаас нь Засгийн газарт хэлэлцүүлнэ.