"Монгол малчин дэвтэр" Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад хүрлээ
2025.04.08

"Монгол малчин дэвтэр" Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад хүрлээ

УИХ-ын гишүүн Ц.Туваан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ахмад настнууддаа өндөр насыг нь хүндэлж уламжлалт гарын бэлгээ хүргүүллээ. Хаврын сар ургахтай зэрэгцэн ахмадууддаа сэтгэлийн бэлэг барьдаг уламжлал тогтоод буй.

Мөн малчин, ногоочин өрхөд зориулсан цаг тооны бичиг бүхий “Монгол малчин дэвтэр”-ээ 3 дахь жилдээ цар хүрээг нь өргөсгөн Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийнхандаа хүргэж байна. Өрхийн орлого, зарлага, мал төллөлт, үр тарианы тэмдэглэл зэргээ дэвтрээ ашиглан хялбар бүртгэх боломжийг “Монгол малчин дэвтэр” маань олгодог билээ.