Хөгжлийн банкны зээлээр техник, тоног төхөөрөмж авна
2018.07.04

Хөгжлийн банкны зээлээр техник, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан дээр хаврын тариалалтын явцын талаар салбарын сайд Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийв.

Хөгжлийн банкны зээлээр ОХУ, БНХАУ, Беларусь, Польш, ХБНГУ-ын техник, тоног төхөөрөмж авах, уринш боловсруулалтыг хугацаанд нь хийж, ургац хураах бэлтгэлээ эртнээс хангахыг сайд Б.Батзоригт даалгалаа.

Өнөөдрийн байдлаар 494 мянга га-д тариалалт хийгээд байна. Үр тариа 365 мянга га-д, үүнээс улаанбуудай 342 мянга га-д, төмс 12 гаруй мянган га-д, хүнсний ногоо найман мянга, тосны ургамал 70 мянга, тэжээлийн ургамал 37 мянга, эмийн ургамал 947, жимс, жимсгэнэ 386 га-д тариалжээ.