Д.Тэрбишдагва 2018.10.12 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Одоо байгаа махны үйлдвэрүүдээ бүрэн хүчин чадлаар нь ашиглахад анхаарах хэрэгтэй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Засгийн газраас 2018 оны 06 сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулиар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, Улсын Их Хурлаас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

Энэ үеэр Д.Тэрбишдагва

"Малын мах гаргах асуудлыг нилээд ярьж байна. Б.Батзориг сайдаас хичээнгүйлэн гуйх зүйл бол тооноос гадна Чанарын ахиц гаргахын хүсэж байна. Манай махны үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хувийг л ашиглаж байгаа. Тиймээс энэ үйлдвэрүүдийнхээ үр ашгийг ашиглаад нядлуулах, савлаад гаргахад анхаараач ээ. Ингэхгүй үйлдвэр нэмж барих тухай яриад хэрэггүй шүү дээ. Мөн малын тооллогыг сайтар хийх хэрэгтэй байна. Хяналтын тооллогыг хийлгэх, мэргэжлийн ТББ-уудыг оролцуулах дээр анхаараач ээ" гэлээ.