Нийслэлийн шилдгээр шалгарсан хороо, хэсгийн ахлагчдын баг, Аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье
2018.10.22

Нийслэлийн шилдгээр шалгарсан хороо, хэсгийн ахлагчдын баг, Аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье

Өнөөдөр удахгүй тохиох нийслэлийн өдрийн угтан зохион байгуулсан ажил үйлчилгээ, Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын хүрээнд зарласан аян, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, шилдгүүдийг шагнаж урамшуулах арга хэмжээ боллоо.

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаараа нийслэлийн шилдгээр шалгарсан Сүхбаатар дүүргийн дараах хороод, хэсгийн ахлагчид, аж ахуйн нэгж, байгууллагадаа талархал илэрхийлье.

Нийслэлийн 2018 оны Шилдэг хороо шалгаруулах болзолт уралдаанд: 3,5 –р хороо шагналт байранд орж өргөмжлөл 4 сая төгрөг , 20-р хороо тусгай байранд орж өргөмжлөл, хэсгийн ахлагчдын шилдэг багаар 2-р хороо шагналт байранд орж өргөмжлөл 4 сая төгрөг , 6,7-р хороо тусгай байранд орж өргөмжлөл;

“Манай хороо-Миний гудамж” аяны Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллагад “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ 2 дугаар байр, шилдэг тохижилттой орон сууцны хорооны аж ахуйн нэгж номинацид 7 хороонд байрлах “Сити” их сургууль 2 дугаар байр, гэр хорооллын хорооны аж ахуйн нэгжийн тусгай байрын шагналыг 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номун” амралт;

Азийн сан Хотын засаглал төслийн хүрээнд зарласан “Бид санаачлагч уралдаан”-д 12,15, 20 дугаархороо тус тус шалгарч батламж, тус бүр 2 сая төгрөгний техник, тоног төхөөрөмж авах эрхийн бичгээр шагнуулав.

ТА БҮХЭНДЭЭ АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 

2018-10-18