Гарааш чөлөөлсөн талбайд 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барина
Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаармагдмал байршил дахь зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгаж байгаа билээ.
Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 10 дугаар хороо 234-р цэцэрлэгийн урд талын 45 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийв.
Энэхүү чөлөөлсөн газарт нийслэлийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барихаар төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 28 байршилд 417 гараашийг буулгаад байна.
Холбоотой мэдээ
2024.09.25
2024.07.02
2022.08.18