Сууц Өмчлөгчдийн Холбооны дээд зөвлөлийнхөн шилдгүүдээ тодрууллаа
2018.10.18

Сууц Өмчлөгчдийн Холбооны дээд зөвлөлийнхөн шилдгүүдээ тодрууллаа

Монгол Улсад Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 87 жилийн ой энэ жил тохиож байна.

Өнөөдөр Сууц Өмчлөгчдийн Холбооны дээд зөвлөлийн хамт олон Нийтийн аж ахуйн 87 жилийн ойн баярын хурлаа хийж салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан шилдгүүдээ тодрууллаа.

Баярын хурлын нээлтийн ажиллагааг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нээж хүрэлцэн ирсэн хүндэт зочдод мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрбээр, Монгол Улсад Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы мэндчилгээг уламжилж, цаашид СӨХ-ийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Нийслэлийн ИТХ анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Мөн Сууц Өмчлөгчдийн холбоод дунд үйл ажиллагаа нь жигд сайн ажиллаж байгаа газрууд бий ч, иргэдийн шүүмжлэлийг хүлээсэн газрууд цөөнгүй байгааг дурьдаад туршлагатай сайн ажиллаж байгаа газруудын туршлага үйл ажиллагаанаас авч хэрэгжүүлэхийг хүслээ.

Үүний дараа салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчин албан хаагчдад болон Шилдэг Сууц Өмчлөгчдийн Холбоодуудад шагнал гардууллаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ