Б.Батзориг Ж.Энхбаяр 2018.10.24 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд орон нутагт ажиллалаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд орон нутагт ажиллалаа

 Улсын Их Хурлын Байгаль орчин,  хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд энэ сарын 19-20-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллаж, намрын ургац хураалттай танилцлаа.

Уг ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Эрдэнэбат, Д.Мурат, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон тус яамны газар, хэлтсийн удирдлагууд, ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, мөн Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо. 

    Ажлын хэсгийнхэн эхлээд Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцахаар Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажиллав. Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолбор "Монгол мал" үндэсний хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 22,3 га газарт 2013-2018 онд бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэн, цогцолборыг ашиглалтад оруулсан.