Ж.Бат-Эрдэнэ 2018.11.19 | TV5

"Ноолуур хөтөлбөр"-ийн хүрээнд "Эвсэг кашмер" үйлдвэрийнхээ хүчин чадлыг 2 дахин нэмлээ

Эвсэг брэнд шинэ үйлдвэрлэлийн нээлтээ хийжээ. Ингэснээр сүлжих үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2 дахин, гүйцэтгэн боловсруулалтынхаа хүчин чадлыг 2.4 дахин нэмж байгааг үйлдвэрийн удирдлагууд онцолж байна. Үүнээс гадна орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангасан үйлдвэртээ 300 гаруй шинэ ажлын байрыг бий болгожээ. 

УИХ-ын гишүүн, Ноос ноолуурын холбооны тэргүүн: Эвсэг брэндийн кашмерийнхан үйлдвэрийнхээ хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүллээ. Энэ нь бидний баталсан "Ноолуур хөтөлбөр"-ийн хүрээнд хийгдэж байгаа том ажил. Санхүүжилтийг өндөр түвшинд олгох шийдвэрүүд мөн гарсан. Энэ жил 200 гаруй тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг үйлдвэрүүдэд өгсөн.