С.Эрдэнэ: 22 цахилгаан шат солиход 600 сая төгрөг хэрэгтэй
2010.05.12

С.Эрдэнэ: 22 цахилгаан шат солиход 600 сая төгрөг хэрэгтэй

УИХ-ын гишүүн болсон төрийн түшээд сонгогдсон тойрогтоо ямар ажил амжуулж яваа бол. УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй энэ талаар ярилцлаа.

-Та сонгогчтойгоо хэр ойр ажиллаж байна вэ?

-Давхардсан тоогоор 10 гаруй удаа сонгогчидтойгоо уулзсан. Төрийн ордонд 1800 орчим иргэнийг хүлээн авч уулзлаа. Төрийн ордны түүхтэй танилцуулж, есен хөлт туганд мөргүүлж, хийсэн ажлаа тайлагналаа. Өрхийн эмнэлгийнхэн, багш нар, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хуга-цаанд "Баянгол хөгжил" гэсэн ерөнхий хөтөлбөр хэрэгжүүлээд ажиллаж байна.

-Тойргийн иргэдээс санал хүсэлт, өргөдөл гомдол хэр их ирж байна?

-Өдөрт 10-20 өргөдөл ирдэг. Сардаа бол 400-500 өргөдел, санал хүсэлт ирдэг юм. Мөнгө төгрөг, орон гэр, эмчилгээний зардал гээд л. Мэдээж, бүгдийг нь шийдэж чадахгүй шүү дээ. Тиймээс холбогдох байгууллагатай харилцаа холбоо тогтоож өгөх, эрх зүйн хүрээнд шийдэж болох гарц гаргалгаа юу байна гээд зөвлөгөө өгдөг юм.

-Танд хандсан иргэдийн хэдэн хувийнх нь хүсэлтийг биелүүлсэн бэ?

-30-40 хувийг нь шийдэж өгсөн. Ажлын байр, мөнгө, эмчилгээний зардал, орон сууцгээд дандаа л материаллаг зүйл байдаг л даа. Гол төлөв УИХ-ын гишүүний бүрэнэрхийн хүрээнд шийдэх боломжгүй зүйл байдаг.-"Баянгол хөгжил" хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийж эхлэв?-Лифт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлчихсэн. ОХУ-аас мэргэжлийн хүмүүс ирсэн.МХЕГ-аас ажлын хэсэг гарч Баянгол дүүргийн 437 цахилгаан шатанд шалгалт хий-сэн. Нэн яаралтай зогсоох шаардлагатай 22 лифтэнд акт тавьсан. Мөн 283-ыг ньсолих шаардлагатай гэсэн. Нийслэлийн Засаг даргын багцад лифтний шинэчлэлийн хөрөнгө оруулалтад хэдэн төгрөг суусан байгаа. Үүнээс 600 сая төгрөгийг Баянгол дүүргийнхээ 22 цахилгаан шатыг солиход зарцуулах тухай саналаа нийслэлийн Засаг даргад албан ёсоор тавьсан. Ямар ч байсан хөрөнгө нь батлагдсан болохоор шийдэгдэх байх. Гурав, дөрөвдүгээр хороололд байдаг хоёр давхар шар сургуулийн байшинг давхарлаж болно гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Хэрэв энэ төсөл хэрэгжих юм бол Баянгол дүүрэгт байгаа ийм загварын найман сургуулийг давхарлаж болно.

-Энэ төслөө аль сургууль дээр туршиж үзэх гэж байгаа юм бэ?

-96 дугаар сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Манай дүүрэгт газрынасуудал хүнд. Шинээр сургууль барих нь хөрөнгө мөнгө, инженерийн шугам сүлжээгээд зардал өндөртэй. Харин сургуулиа давхарлавал зардал бага гарна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.