С.Эрдэнэ 2018.11.30 | Vip76.mn

С.Эрдэнэ: 2016 оны МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс нэг нь ч хэрэгжээгүй

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 2016 оны МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс нэг нь ч хэрэгжээгүй

“Монгол төр ийм болтлоо ялзарч, ийм болтлоо доошоо орж байгаад харамсч байна. Ийм том зовлогийг даах араг ясыг МАН-д байдаг болов уу гэж би хэлж байсан. Би гайхаж байна. 60 тэрбум, ЖДҮ мөнгөөр найралчихсан. Өнөөдөр Ерөнхий сайд үнэний төлөө тэмцэнэ л гэдэг тэрнээс өмнө ажлаа авсанаасаа хойш, төрийн эрх барих чулах ажлыг та бүгдийг л хийсэн. Тэр үедээ хийж байхгүй яасан юм. Юм л бол ард түмэнтэй хамт, олигархитай тэмцэнэ гэх юм. Наад жүжгээ одоо боль. Жил 3 сарын өмнө бид таныг дэмжиж томилсон. Одоо та боль шуудай шуудайгаар сурталчилгаандаа мөнгө цацаж байна. Ийм увайгүй байдлаа болимоор байна. Муу ч сайн ч УИХ-аас та томилогдсон. Гишүүдтэй яасан их дээрэнгүй харьцаж, заналхийлдэг юм. Намайг олон жил л шалгаж ухсан. Айж ичих зүйл алга. Ний нуугүй хэлэхэд ЖДҮ сангаас танай сайд мөнгө хуваарилаад сууж байхад та мэдээгүй байсан гэх үү? 2016 оны сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрт амалсан зүйлсээс юу хийгдсэн юм. Одоо хийсэн гээд байгаа чинь АН-ын засгийн газрын үед яригдаж эхэлсэн ажил.”