Д.Оюунхорол 2018.12.06 | Vip76.mn

Д.Оюунхорол: Засгийн газар дан дээлтэй болох хэрэгтэй

Өнөөдөр /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал буюу ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүд горимын санал гаргаж тухайн асуудлыг хойшлуулсан юм. Энэ үеэр зарим гишүүд дараах горимын санал гаргалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар УИХ-ын чуулганы танхимд орж ирсэн бөгөөд дээрх нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох ёстой хэмээн үзэж, шаардлага хүргүүлээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“УИХ бол эрх барих дээд байгууллага. Үндсэн хууль зөрчиж УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж, энд цаас бариад зогсож байгаа 4 гишүүнээс шаардаж байна. Иргэний ардчилсан нийгмийн байгуулсан. Парламент энд дотроо асуудлаа яриад шийдээд явах ёстой. Ард түмний амьдрал хүнд болж байна. Тиймээс үүнд нөлөөлж байгаа асуудлаа яримаар байна. Тэрнээс биш хэвлэл мэдээллийн өмнө очиж иргэдийн тархийг угаалаа гээд баэйдал өөрчлөгдөхгүй. Иргэдийн итгэл авч МАН олонхи болсон. Тиймээс бид ажлаа хиймээр байна. Одоо энд сандал суудлын хэрүүл хийж байхын оронд иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудлаа шийдэх хэрэгтэй.

60 тэрбумын асуудлыг бүгд энд суугаад нээлттэй ярилцмаар байна. Хэн хэдэн хүнийг хэрхэн яаж томилж, Монголын төрийг доройтуулснаа ярилцах ёстой.

Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганд орж ирж чадахгүй, бойкотлохоо боль. Давхар дээлээ даахгүй байгаа бол дан дээлтэй мэргэжлийн хүмүүсээр кабинетээ бүрдүүл. Сайдынхаа томилгоог хийж чадахаа больсон байна. Ч.Улаан гишүүнийг сайдаар томилно томилохгүй гээд олон хоног улалзуулаад байхаа боль.”