Ж.Мөнхбат 2018.12.06 | Vip76.mn

Ж.Мөнхбат: Гишүүд эр хүний ноён нуруутай байцгаая

Өнөөдөр /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал буюу ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүд горимын санал гаргаж тухайн асуудлыг хойшлуулсан юм. Энэ үеэр зарим гишүүд дараах горимын санал гаргалаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар УИХ-ын чуулганы танхимд орж ирсэн бөгөөд дээрх нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох ёстой хэмээн үзэж, шаардлага хүргүүлээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

“Засгийн газар, УИХ-ын гишүүд бие биенээ бойкотлосон энэ байдлаа одоо болих хэрэгтэй. Эр хүний, Төрийн түшээ хүний ноён нуруу үзүүлээд асуудалд ул суурьтай хандацгаая.”