Д.Тэрбишдагва 2018.12.11 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөдөлмөр эрхлэх нөхцлийг бүрдүүлэх ёстой

Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

“Нийгмийн халамжаас хүртэх шаардлагатай хүн ч байна, шаардлагагүй ч хүн байдаг. Дэлхий нийтийн жишгээр ажил орлогоо нэмэгдүүлээд, улсын төсвөө нэмэгдүүлээд зорилтот бүлэгтээ онож халамжаа өгч, хэрэгцээтэй ажлын байрыг бий болгомоор байна.

Герман улсад нэгэн хуралд оролцож байхад 2 хүүхэд ирж үг хэлсэн. Тэд хэлэхдээ, “Биднийг бусдаас бүү тусгаарлаач, бид ч бас та нартай адилхан бүтээж чаддаг” гэж хэлсэн. Тэдний үгийг сонссон бүх хүн уйлж байсан. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй гэж бидний яриад байгаа хүмүүс маш онцгой авьяастай хүмүүс байдаг Тиймээс ажлын байрыг олноор бий болгохыг анхаарах хэрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 60 гаруй хувь нь олдмол бэрхшээлтэй болсон. Тэгэхээр манай улс ямар их аюултай нийгэмд амьдарч байгааг харж болно. Тиймээс нийгмийн сахилга хариуцлагыг бий болгох шаардлагатай байна.”