2018.06.07

Тусдаа агентлагтай болсноор төсөв орон тоо нэмэгдэхгүй

ХНХЯ-ны харьяа Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх замаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагыг байгуулахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлж эхэлсэн.

Наад захын явах зам, тээвэрлэх нийтийн тээвэргүй байж багагүй хэмжээний хөрөнгө зардал гаргаж тусгай агентлаг гаргах нь тийм ч оновчтой шийдэл биш гэдгийг олон нийтийн зүгээс тавьж эхлээд байгаа юм. Харин энэ талаар салбарын сайд байр сууриа илэрхийлжээ.

ХНХ-ын сайд С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ярихдаа халамж, асрамж, тэтгэвэр, хөдөлмөр эхлэлттэй холбоотой асуудлыг ярихын зэрэгцээгээр эрхийг нь хангах асуудлыг хөндөх хэрэгтэй. Ялангуяа нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг нь хангах, дэд бүтэц бий болгох асуудлууд бий. Эдгээр асуудлуудыг хэрэгжүүлж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад зайлшгүй энэ газар хэрэгтэй.