2018.03.30

Ц.Цогзолмаа: 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт 30 хүүхэд дутуу явуулж байгаа эрхлэгчтэй хариуцлага тооцно

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

10-р цэцэрлэгийн барилгыг нурааснаас шалтгаалан 40м2 талбайд зургаан багш 40 хүүхэдтэй ажиллаж байхад, 100 хүүхдийн багтаамжтай 186-р цэцэрлэг 70 хүүхэдтэй байна. Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль чихний аппаратгүй, хараагүй хүүхдүүдийн сургууль сурах бичиггүй зэрэг асуудал гарчээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Өнөөдөр 40 хүүхдийн дунд нэг багш, нэг  туслах ажилтан  ажиллаж байна. Эмчийн орон тоо байх ёстой. Энэ асуудлыг бид ганцхан барилгын хүрээнд биш, сургалтын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, энэ чиглэлд ирж ажиллах хүмүүс гэх мэт бүхлээр нь шийдэх хэрэгтэй гэж үзэж байна.  

Тусгай зориулалттай 186-р цэцэрлэгт 100 хүүхдэд зориулагдсан. Гэтэл 70 гаруй хүүхэд суралцаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй олон мянган хүүхдүүд байхад энэ цэцэрлэгийн хүүхдийн тоо цөөн юм. 10-р цэцэрлэгийг нүүлгэж ирэх шийдвэрийг яамнаас гаргаад энэ хоёр цэцэрлэгийг нэгтгэнэ хэмээн Ц.Цогзолмаа сайд хэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлаар...

- Хөгжлийн бэрхшээлтэй асуудлыг хүмүүжүүлэх, сургах нийгэмд бэлтгэх чухал асуудал болоод байга хэрнээ харилцан  адилгүй ачааллыг яаж тэнцүүлэх вэ? 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Болж байгаа хэсэг нь болохгүй байгаа хэсэгтээ туслах нь хүмүүнлэг байх нь хүний нийгмийн үндсэн зарчим юм. Тэр ч утгаараа Монголын төрийн бодлогын нэгээхэн хэсэг бол хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээ шаардсан хүмүүст туслах юм.