Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн урамшуулал авна
2018.01.15

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн урамшуулал авна

Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “мэргэжлийн ур чадварын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд урамшуулал олгох ба урамшуулал олгох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах” гэж заасны дагуу энэхүү журмын төслийг боловсруулж, Хдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/212 тоот тушаалаар батлууллаа.

Энэхүү журамд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагаар мэргэжил эзэмшиж байгаа, мэргэжлийн үнэмлэх болон чадамжийн гэрчилгээтэй хөгжлийн бэрхшээлтэй хүн олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон тусгай байр эзэлсэн тохиолдолд

500 мянгаас 3 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор тусгалаа.

Түүнчлэн багш, дасгалжуулагч, хувийн туслах нарт тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүний гаргасан амжилтаас хамааран 20-30 хувьтай нь тэнцэх хэмжээний  мөнгөн урамшуулал олгох юм. 

Мөн мэргэжлийн ур чадварын улсын тэмцээнийг 3 жилд нэг удаа зохион байгуулж, 1 мэргэжлээр 1 хүн шалгаруулан 3 жил тутамд 1 удаа зохиогддог дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцуулах юм.

Журмын дагуу шаардагдах төсвийг дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулагдах жилийн төсвийн төсөлд тусгуулж шийдвэрлүүлэх юм.