С.Эрдэнэ 2018.12.13 | Eagle ТВ

"Баянгол дүүргийн нийгмийн ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн" боллоо

Баянгол дүүргийн нийгмийн ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн болжээ. 

Баянгол дүүрэг нь 220 гаруй мянган оршин суугчидтай бөгөөд үүний 80 гаруй мянга нь 0-16 насны хүүхдүүд байдаг. Хүүхдийн эрх, сурч боловсрох орчин, хүмүүжил төлөвшлийн талаар ярихад сургууль цэцэрлэг гэхээсээ илүүтэй хоногийн 24 цагийн ихэнхи хугацааг өнгөрүүлдэг гэр бүлийн орчин нь зөв бөгөөд аюулгүй тайван байж чадаж байна уу гэх асуулт гарч ирдэг. Тиймээс оршин суугчид болоод хүүхэд хамгааллын асуудлыг ярихын тулд олон салбарын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоонд анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Үүний тулд хамгийн анхан шатны нэгж болох нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоог чухалчлах шаардлагатай болно. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Нийгмийн ажилтнуудын сургах, тэднийг зөв хандлагатай болгох чиглэл рүү ажиллах ёстой гэж харж энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тэгж байж хүн амын бодлого руу хандах ёстой. Өнөөдөр зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг ярьж байна. Үүний цаана маш олон бодлогын асуудал алдагдсан учраас энэ үйлдлүүд гарч байна. Хүн амын хөгжлийн бодлогыг хариуцсан төрийн бүтэц байх ёстой.