Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
“ХБИ-ийн эрхийн талаарх хууль эрх зүйн орчин бол хангалттай сайн байна. Харин салбарын мэргэжлийн байгууллагууд хууль тогтоомжын хэрэгжилтийг анхаарч ажиллаарай.
Хүний эрх зөрчигдөж байгаа асуудлууд дээр ХЭҮК олон улсын болон ТББ, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажилламаар байна. Хууль тогтоомжийн заалтууд хэрэгжээгүйгээс болж ХБИ-ийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдээлэл гараад байна. Энэ асуудал дээр ХЭҮК шаардлага тавьж ажил.
100 гаруй мянган ХБИ байдгаас 73 мянга гаруй нь ажилгүй гэртээ байна. 19 мянга орчим нь л ажил хийж байна. Тиймээс эдгээр иргэдээ ажлын байраар хангаж, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох чиглэлд анхаараарай. Үүний тулд татварын болон эрх зүйн дэмжлэг шаардлагатай бол түүнийг дэмжинэ.
Төрийн байгууллага нь хууль тогтоомжоо хэрэгжүүлэхгүй байж хувийн хэвшлийг хэрэгжүүл гэж хэлэх боломжгүй. Хэрэгжилтийг төр өөрөөсөөж эхэл.
ХБИ-ийг чиглэсэн эерэг хандлагыг бүтээх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран 2019 онд нилээд далайцтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Өнөөдрийн танилцуулсан болон төлөвлөж байгаа ажлын талаарх мэдээллийн дагуу НББСШУБХ хяналт тавьж, газар дээр нь очиж үзэн танилцах болно.”