Бат-эрдэнэ.Ж 2019.01.11

Ж.Бат-Эрдэнэ: ЖДҮ бүлэг хэрэг мөн үү?

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

ЖДҮ-тэй холбоотой асуудлаар үнэхээр шившиг болж байна. Ард түмний амьдралыг өөд татах ёстой, ядуурлыг буруулах ёстой, ажлын байрыг бий болгох ёстой хэдэн төгрөгийн төсвөө өөрсдөө аваад идчихсэн. Энэ зааланд нэг том эрх мэдэл л яваад байна л даа. Сүүлдээ прокуророо буруутгаж байдлаар хандаж байна. Прокуророос асуумаар байна "Та шударга ажиллаж байна уу?". 

Өөр нэг асуудал байна. Энэ нэг бүлэг хэрэгт мэт ойлголт төрүүлсэн зүйл ярьж байна. Энэ үнэхээр бүлэг хэрэг үү? 

Мөн өчигдөржингөө мафийн тухай ярилаа. Өчигдөр талбай дээр ирсэн хүмүүс үүнийг ярьсан. Өчигдөр талбай дээр уйлж байсан гишүүд өнөөдөр энд орж ирж ЖДҮ-г ард түмний төлөө яагаад ярихгүй байна вэ?