2019.01.12

Д.Оюунхорол: Барьцаа хөрөнгө шаарддаггүй "Итгэлийн зээл"-ийг олгох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өчигдөр оройны хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "ЖДҮС-ийн зориулалтыг нарийвчлан хуульчлах, зөв болгох зайлшгүй шаардлага бий болсон байна. Орон нутагт ажиллаж байх үед олон хүн энэ зээлийг олгож өгөөч гэж гуйдаг. Тэр дундаа өрх толгойлсон олон эхчүүд барьцаа хөрөнгөгүй учраас зээл авч чадахгүй байнаа л гэж ярьдаг. Тэгэхээр урт хугацаатай, хүү багатай, барьцаа хөрөнгө шаардахгүй ИТГЭЛИЙН ЗЭЭЛ олгох төслийг Ерөнхий сайдад би өргөн барьсан. Тэгэхээр энэ зээл эзэндээ маш хэрэгтэй зээл. Үүнийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.