Л.Энх-Амгалан 2019.01.10 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

"Жилийн уулзалт - 2019" дэлхийн нягтлан бодогчдын 20-р чуулга уулзалтын гол сэдвүүдийг танилцууллаа

"Жилийн уулзалт - 2019" дэлхийн нягтлан бодогчдын 20-р чуулга уулзалтын гол сэдвүүдийг танилцууллаа

Жил бүрийн оны эхээр ММНБИ-ээс гишүүддээ зориулан зохион байгуулдаг гол арга хэмжээ бол жилийн уулзалт юм. 2019 оны жилийн уулзалт энэ сарын 17-нд “Эдийн засгийн өнөө ба ирээдүй: Нягтлан бодох бүртгэл” сэдвийн дор Гранд хилл зочид буудлын хурлын танхимд болох гэж байна.  

Жилийн уулзалтаар ММНБИ гишүүдтэйгээ өнгөрсөн оны тайлан, шинэ оны төлөвлөгөөг хэлэлцэн, шинэ мэдээлэл өгч, мэргэжлийн цаашдын чиг хандлагыг таниулдаг уламжлалтай. 
 Энэ удаагийн уулзалтаар өнгөрөгч онд болсон дэлхийн нягтлан бодогчдын 20-р чуулга уулзалтаар хөндөгдсөн гол асуудлууд болон шинэ сэдвүүдээр мэргэжлийн экспертүүд илтгэл тавьж, санал солилцохоос гадна 2019 онд төрөөс баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулах юм.
 “Жилийн уулзалт-2019”-т 300 гишүүдийг оролцуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд гишүүд burtgel.monicpa.mn хуудсаар бүртгүүлж оролцох боломжтой.