Бат-эрдэнэ.Ж 2019.01.24 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: 2012 он хүртэл Төрийн албаны зөвлөл зөв, зүйтэй ажиллаж ирсэн

Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Ж.Бат-Эрдэнэ:

Төрийн алба зарчимтай, цэвэр байх цаашлаад, нийгэм өөрөө зөв зүйтэй явах асуудлын гол суурь нь төрийн байгууллага өөрөө зарчимтай байх, хуулиа баримталдаг байх, төрийн албан хаагчид хуулийнхаа дагуу ажилладаг байх ёстой. Төрийн албан хаагчдын зөв зүйтэй ажиллаж байгаа асуудлыг төрийн албаны зөвлөл өөрөө шалгадаг байх ёстой.

2012 оныг хүртэл Төрийн албаны зөвлөл миний дүгнэж байгаагаар зөв, зүйтэй ажиллаж байсан.

Зөвлөлөөс тодорхой шийдлүүд гардаг байсан. Яамдын ТНБД нар буруу зүйл хийхээс айдаг байсан. 2012-2016 оны Засгийн газар гарч ирээд Төрийн албаны зөвлөлийг байх ёсгүй гэж хэлсэн. Ийм ч хандлагатай ажилласан. Үүнээс бол Төрийн албаны зөвлөлийн үүрэг, роль буурсан. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн ажиллах зарчим нь өөрөө гадны нөлөөлөлгүй ажиллах ёстой. Хариуцлагаа тооцож чаддаг, хуулиа мөрдүүдэг байх ёстой.